Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно

ЗУРХАЙ: Үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно

48
0
orniin-zurhai
Үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно

Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн улаан бар сарын 22. Ангараг гараг. Онгоц одтой, долоон улаан мэнгэтэй, хөх морь өдөр.

  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Мод

Наран 7 цаг 39 минутад мандан, 18 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here