Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Үс засуулбал эрч, хүч сайжирна

ЗУРХАЙ: Үс засуулбал эрч, хүч сайжирна

43
0
orniin-zurhai
Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 17. Даваа гараг

Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 17. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 10. Сумъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, Зургаан цагаан мэнгэтэй, харагчин хонь өдөр.

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Хий

Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайнн.

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here