Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

21
0
orniin-zurhai
Зурхай /2019-04-04/

Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 4. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 29. Бархасвадь гараг. Могойг хүлэгч одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин хонь өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Огторгуй

Өдрийн наран 6 цаг 25 минутад мандан, 19 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here