Нүүр хуудас Нийгэм Зуслангийн бүс дэх зөвшөөрөлгүй орц, гарцыг чөлөөлнө

Зуслангийн бүс дэх зөвшөөрөлгүй орц, гарцыг чөлөөлнө

214
0
zuslangiin_bus
Зуслангийн бүс дэх зөвшөөрөлгүй орц, гарцыг чөлөөлнө
~Зуслангийн бүс дэх зөвшөөрөлгүй орц, гарцыг чөлөөлнө~

Нийслэлийн хэмжээнд зуслангийн бүсийн ой, усны сав бүхий газарт зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж, газрыг чөлөөлөх ажил явагдаж байна.

Ажлын хэсэг хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн 20 дугаар хороо Хандгайт, Шарга морьт орчмын нутаг дэвсгэр дэх зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэдийн газрыг чөлөөлөх, орц гарцыг нээх ажлыг эхлүүлэхээр газар дээр нь шалгалт хийж байна.

Энэ дагуу холбогдох албаныханд ажлын хоёр өдрийн дотор зөвшөөрөлгүй хашаа татсан, зөвшөөрөлтэй боловч зуслангийн ой, усны сан бүхий газарт хашаа, хаалт барьсан бүх зөрчлүүдийн нэгдсэн жагсаалтыг гаргаж, иргэд, аж ахуй нэгжүүдэд яаралтай албан мэдэгдэл хүргүүлэх үүрэг даалгаврыг өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here