Нүүр хуудас Нийгэм Идэвхитэй ажил хайгчыг ажлын байранд зуучилна

Идэвхитэй ажил хайгчыг ажлын байранд зуучилна

123
0
ajil-haigch-zaluus
Идэвхитэй ажил хайгчыг ажлын байранд зуучилна

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 2018 онд бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо 758, үүнээс хувь 57.3% буюу 435 нь 15-34 насны залуучууд. Үүнээс 202 нь эмэгтэйчүүд байдаг байна.

Иймд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилт, Германы “GFA” компанийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэд байгуулагдсан

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” нь ажил хайгч залуучуудад өөрөө өөрийгөө таньж мэдэхэд туслах, ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл өгөх, ажил олгогч байгууллагуудтай холбох, ажлын байртай танилцуулах, ажлын ярилцлагад бэлтгэх, ажлын байранд зуучлах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Тухайлбал Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-өөс ажилгүй залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх зорилгоор 2 удаагийн 4 долоо хоногийн модуль сургалтыг зохион байгуулсан бөгөөд 19-34 насны ажил хайгч 32 иргэн хамрагдаж,

”Говь” ХК, “Кашмир Холдинг”ХХК, “Номин Холдинг” ХХК, “Талх чихэр” ХК зэрэг аж ахуйн нэгжүүдэд 17 залууг байнгын ажлын байранд зуучилж, тогтвортой орлоготой болголоо.

3 дахь удаагийн сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, Хан-Уул дүүргийн 16-34 насны ажил хайгч 15 залуучууд хамрагдсан.

Ажил хайгч залуучууд хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдахаас гадна аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хөдөлмөрийн амтыг мэдрэн, цалинтай дадлагын ажил хийдэг.

Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дүүрэгт байрладаг “Абсолют Кеш энд Кэйри” ХХК-ийн сүлжээ дэлгүүрт 9 залуучууд,

“Доктор авто сервис” ХХК-иийн засварын сүлжээ төвүүдэд 6 залуучууд өдрийн цалинтай дадлагын ажил хийж, үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой залуучууд ажлын байртай болж байгаа юм.

Тус загвар төвд суралцан ажлын байранд зуучлагдан ажиллаж байгаа зарим залуучуудаас тодруулга авлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here