Нүүр хуудас Нийгэм Иргэдэд хориглосон бүсээс “малаа гаргах” мэдэгдэх хуудас хүргүүлжээ

Иргэдэд хориглосон бүсээс “малаа гаргах” мэдэгдэх хуудас хүргүүлжээ

220
0
maliin horio tseeriin bus
Иргэдэд хориглосон бүсээс "малаа гаргах" мэдэгдэх хуудас хүргүүлжээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ын хүрээнд дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт буй 53 мал, аж ахуй эрхэлж буй өрхүүдэд Нийслэлийн Онцгой Комиссын албан даалгавар,

Мэргэжлийн Хяналтын газрын даргын албан мэдэгдэл хүргүүлэх, Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал, аж ахуй хорио цээрийн Улсын Ахлах байцаагчийн мэдэгдэх хуудсыг тус тус хүргүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүрэгт мал, аж ахуй эрхэлж буй нийт 53 өрхийн 1264 толгой мал, гахай, шувуу зэргийг хориглосон бүсээс гаргах талаар мэдэгдэх хуудас өгч, малын хашаа саравчинд лац байрлуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here