Нүүр хуудас Нийгэм Иргэд болзошгүй гал түймэр, усны аюулаас сэрэмжил!

Иргэд болзошгүй гал түймэр, усны аюулаас сэрэмжил!

75
0
seremjil
Иргэд болзошгүй гал түймэр, усны аюулаас сэрэмжил!

Он гарсаар давхардсан тоогоор 19 аймгийн 57 сум, нийслэлийн 8 дүүрэгт уснаас эрэн хайх, аврах ажиллагааны 92 тохиолдол бүртгэгджээ.

Үүнээс 20 хүний амь биеийг аварсан байна. Харин 93 том хүн, 11 хүүхэд амь насаа алджээ.

Энэ жил улсын хэмжээнд нийт 2 мянга 945 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж 1439 хүн гал унтраахад ажилласан байна. 709 иргэний амь насыг аварч, түймэрт 62 иргэн өртөж нас баржээ. Мөн 34 хүн түлэгдэж, гэмтсэн байна.

Өчигдөр гэхэд нийслэлд гал түймрийн 5, зөрчлийн 7, орон нутагт гал түймрийн 3 тохиолдол бүртгэгджээ.

Энэ мэтчилэн иргэд болзошгүй гал түймэр, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here