Нүүр хуудас Нийгэм Иргэд төлж чадалгүй явж ирсэн тэр хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа...

Иргэд төлж чадалгүй явж ирсэн тэр хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлж болохоор боллоо.

400
0

Тэтгэвэр гэдэг нь даатгуулагчийг өндөр нас наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл нь,өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлдийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгодог мөнгөн хөрөнгө юм.

Гэвч  нийгмийн даатгалын тухай хуульд заасан болзол, журмын дагуу тэтгэврийн даатгалд шимтгэл төлж даатгуулаагүй иргэд олон байдаг тул УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталжээ.

Улсын хэмжээгээр сая нэг зуун мянга гаруй ажиллагсад бий гэх судалгаа байдаг. Нийт ажиллагсдын 47 хувь буюу 550 мянга орчим нь малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд  юм.

Гэсэн хэдий ч малчдын есөн хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн тооцоо байна.

Тус хууль батлагдснаар малчин болоод, хувиараа хөдөлмөр эрхэлснээсээ хойш нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй байгаа иргэд төлж чадалгүй явж ирсэн тэр хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх эрхийг нээж өгч байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here