Нүүр хуудас Нийгэм Иргэний нисэхийн салбарыг сайшаав

Иргэний нисэхийн салбарыг сайшаав

122
0
Chinggis_khaan_niseh_ongotsnii_buudal
Иргэний нисэхийн салбарыг сайшаав
~Иргэний нисэхийн салбарыг сайшаав~

Монгол улс нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний зайчлалд Автомат хамааралтай ажиглалтын ADS-B системийг ашиглаж эхлэхтэй холбогдуулан Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA) болон Олон улсын иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO) зэрэг олон улсын мэргэжлийн холбоод мэдээлэл гаргасан байна.

Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA) нь Монгол улсын иргэний нисэхийн салбарт хийгдэж буй ажлуудыг өндрөөр үнэлэн аюулгүй, үр ашигтай нислэг үйлдэх боломжийг хангаж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн болно.

Мөн Олон улсын иргэний агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-ын албан ёсны сайт дээр манай улсын агаарын зайд нислэг үйлдэхэд 2016 оноос эхлэн нислэгийн хөдөлгөөний нөхцөл байдлыг мэдэх зорилгоор ашиглаж эхэлсэн болон

ADS-B системийг Монгол улсын ажиглалтын удирдлагын үйлчилгээ үзүүлж буй Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын 4 секторт 2018 оны 6 дугаар сарын 21-нээс эхлэн Нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд ашиглаж эхэлсэн талаар мэдээлэл гарсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here