Нүүр хуудас Нийгэм Ирэх сарын 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Ирэх сарын 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

119
0
Tsag agaariin medee
Ирэх сарын 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 30-наас 1-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи, шуурга шуурч, 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 11 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулc болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгороор 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн,

Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 хэм хүйтэн байна.

2018 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 28-30 метр, зарим үед секундэд 34 метр, 2-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм,

өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here