Нүүр хуудас Нийгэм Ихэнх нутгаар хүйтэрч, шуурна

Ихэнх нутгаар хүйтэрч, шуурна

135
0
Ихэнх нутгаар хүйтэрч, шуурна
Ихэнх нутгаар хүйтэрч, шуурна
Ихэнх нутгаар хүйтэрч, шуурна
Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
Энэ сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд нутгийн хойд хэсгээр, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.
Салхи 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here