Нүүр хуудас Нийгэм Малын генетик нөөцийн санд “мянгад адуу”-ны омог бүртгэгдлээ

Малын генетик нөөцийн санд “мянгад адуу”-ны омог бүртгэгдлээ

337
0
myangad-aduu
Малын генетик нөөцийн санд "мянгад адуу"-ны омог бүртгэгдлээ

ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар Ховд аймгийн Мянгад суманд үржүүлж буй “Мянгад” адуу, Хэнтий аймгийн “Галшарын улаан” ямааг бие даасан омгоор баталгаажуулж, Монгол Улсын малын генетик нөөцийн санд шинээр бүртгэсэн байна.

Ингэснээр Монгол Улсад үржүүлж буй бие дааж баталгаажсан үүлдэр, омгийн мал 49 болж, малын генетик нөөцөд суурилсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний цар хүрээг тэлэх, малын чанар, бүтээмжийг сайжруулах, эдийн засгийн үр шим, ашиг хүртэх ач холбогдолтой юм.

Ховд аймгийн Мянгад сумын “Мянгад адуу” нь бие томтой, алдсан тарга хүчээ амархан нөхдөг, илүү хавирга, нугалам бүхий биологи, аж ахуйн өвөрмөц онцлогтой, чийрэг бие цогцостой, уналга-хурд, махны чиглэлээр үржүүлэхэд тохиромжтой, уяа сойлго авахдаа сайн, хээл авах чадвар сайтай, саам нь тослог ихтэй зэрэг олон давуу талтай ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here