Нүүр хуудас Нийгэм Манай алба хаагчид UNMISS ажиллагааны мянга, мянган энхийг сахиулагчдад үлгэр жишээ болж...

Манай алба хаагчид UNMISS ажиллагааны мянга, мянган энхийг сахиулагчдад үлгэр жишээ болж байна.

107
0

Эрүүгийн цагдаагийн  албаны Хар тамхитай  тэмцэх газрын  ахлах  мөрдөгч, ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, НЦГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Бат-Оргил нар цагдаагийн алба хаагчдаас анх удаа НҮБ-ын Цагдаагийн албанд тэнцэн  2016 оны 11 сард Өмнөд Судан улсыг зорьсон билээ. Дээрх хоёр алба хаагч Өмнөд Суданы нийслэл Жуба хот дахь UNMISS ажиллагааны төв штабт үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тус газарт байрлах дүрвэгсдийн хуаран буюу халуун цэгт манай хоёр офицер долоон сар гаруй хугацаанд ажиллаж байна.

Тэд саяхан албан тушаал дэвших шалгалтаа амжилттай өгч албан тушаал дэвшсэн байна. Б.Эрдэнэдалай нь тус штабт НҮБ-ын цагдаагийн штаб хариуцсан санхүү, хяналт, шалгалтын офицер, Б.Бат-Оргил нь Цагдаагийн штабт ажиллагааны офицероор 7 сарын 27-нд томилогдсон байна.
UNMISS ажиллагааны төв штаб нь дотроо Цэргийн, Цагдаагийн гэсэн хоёр штабтай гэнэ. Монголын цагдаагийн алба хаагчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар нь тухайн газар оронд үүрэг гүйцэтгэж байгаа олон орны цагдаагийн алба хаагчтай өрсөлдөхүйц, зарим талаараа давуу байгааг тус штабын удирдлага дүгнэж, цаашид манай цагдаагийн офицеруудаас авч ажиллуулах боломжтой гэдгээ ч илэрхийлсэн гэнэ.
Өмнөд Суданд иргэний дайнаас болж, нийтийг хамарсан өлсгөлөн, халдварт өвчин газар авсны зэрэгцээ үйлдэгдэж буй гэмт хэргийн дийлэнх хувийг төрлөөр нь устгах, хүн амины, галт зэвсэг, хар тамхины хууль бус эргэлт эзэлж буй аж. Тэнд НҮБ-аас хэрэгжүүлж буй UNMISS ажиллагаа нь дэлхийн хамгийн хүнд нөхцөлд явагдаж байгаа бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын алба хаагч нар нь хүлээсэн үүргээ нэр төртэй, амжилттай гүйцэтгэсээр байна.
Манай Зэвсэгт хүчний 850 хүнтэй батальон цагдаагийн алба хаагчдын ажиллаж байгаа газар нь  нийслэлээс  800 км-ийн алс оршдог Бентью хотод байдаг аж. Манай алба хаагчид UNMISS ажиллагааны мянга, мянган энхийг сахиулагчийн дунд үлгэр жишээ болон ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here