Нүүр хуудас Нийгэм Маргааш “Эх дэлхийн цаг”-т монголчууд нэгдэнэ

Маргааш “Эх дэлхийн цаг”-т монголчууд нэгдэнэ

169
0

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилготой “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг анх 2007 онд Дэлхийн байгаль хамгаалах санаачлан хэрэгжүүлж ирсэн. Анх Австралийн Сидней хотын 2.2 сая өрх нэгдэж байсан уг хөдөлгөөнд өдгөө дэлхийн 7000 гаруй хот нэгдэх болжээ.

Улаанбаатарчууд ч уг хөдөлгөөнд долоон жилийн өмнөөс нэгдээд буй. Энэ жилийн “Эх дэлхийн цаг” арга хэмжээ маргааш буюу гуравдугаар сарын 25-ны 20:30-21:30 цагт Сүхбаатарын талбайд болох юм.

Энэ үеэр айл өрх, албан байгууллагууд нэг цагийн турш гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтраан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буйгаа илэрхийлэх юм. Харин Сүхбаатарын талбай дээрх “Лаатай үдэш” арга хэмжээг зохион байгуулж, Ховд, Говь-Алтай, Увс, Хэнтий аймгууд ч уг хөдөлгөөнд нэгдэх гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here