Нүүр хуудас Нийгэм Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

176
0
tsedenbal_hoshoo
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 102 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Жил бүрийн энэ өдөр Монгол Ардын Намын удирдлагууд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын Удирдах зөвлөлийнхөн, Нийслэлийн МАН-ын хороо,

МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллага, “Ю.Цэдэнбалын академи”-ийн төлөөллүүд болон Ю.Цэдэнбалын ар гэр, төрөл төрөгсөд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here