Нүүр хуудас Нийгэм Махатма Гандийн гудамжнаас Нарны зам хүртэлх түр замын хөдөлгөөнийг нээлээ

Махатма Гандийн гудамжнаас Нарны зам хүртэлх түр замын хөдөлгөөнийг нээлээ

263
0
mahatma gandiin gudamjiig- neelee
Махатма Гандийн гудамжнаас Нарны зам хүртэлх түр замын хөдөлгөөнийг нээлээ

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын хүрээнд “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, тус замын хөдөлгөөнийг Махатма Гандийн гудамж, “40 жилийн өндөрлөг” буюу Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл барьсан түр зам руу шилжүүллээ.

Түр зам нь төмөр замын гарамтай огтлолцож байгаа тул аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарцан дээр байгаа автомат тоноглолуудыг шилжүүлж, суурилуулах ажил хийгдэнэ.

Энэ ажлын хүрээнд 2018 оны 4 дүгээр сарын 19-ний 22:00 цагаас 23-ны 07:00 цаг хүртэл түр замын хөдөлгөөнийг хязгаарлана. Тоноглол хийгдэж дуустал цагдаагийн хоёр албан хаагч болон төмөр замын дохиочид байнга ажиллах юм.

Махатма Гандийн гудамжнаас Нарны зам хүртэлх түр замын хөдөлгөөнийг нээлээ

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын хүрээнд нийт 7 байршилд түр зам барьж, хөдөлгөөний нягтралыг сааруулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 5 түр замыг нээгээд байна.

Мөн “Баянмонгол” хорооллын зүүн талын “Саруул” хотхоны арын нүхэн гарцтай холбогдсон замаар тусгаарлах зурвас тавьж, Нарны замд гурваас дөрвөн газарт буцаж эргэх гарцуудыг нээлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here