Нүүр хуудас Нийгэм Мах бэлтгэх үйлдвэрийн барилгын ажлын явц 50 хувийн гүйцэтгэлтэй байна

Мах бэлтгэх үйлдвэрийн барилгын ажлын явц 50 хувийн гүйцэтгэлтэй байна

255
0
mah-beltgeh-uildwer
“МБҮ трейд” ХХК 100 хувь өөрсдийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн энэхүү үйлдвэрүүдийг барьж байна
~Мах бэлтгэх үйлдвэрийн барилгын ажлын явц 50 хувийн гүйцэтгэлтэй байна~

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбааатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтэд баригдаж буй Мах бэлтгэх үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Барилгын ажил одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа.

2019 оны өвлөөс нийслэлийн иргэдийг 100 хувь чанартай эрүүл махаар хангах болно гэдгийг тус компанийн удирдлагуудын зүгээс хэлж байсан юм.

“МБҮ трейд” ХХК 100 хувь өөрсдийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн энэхүү үйлдвэрүүдийг барьж байгаа юм.

Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор иргэдийн гар дээр хоёр гурван дамжлаг дамжихгүйгээр шууд хүрэх давуу талтай.

Малчид ч ченжүүдэд мал, махаа хямд өгөхгүйгээр авч ирж борлуулах боломж бүрдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here