Нүүр хуудас Нийгэм Машин дээрээс БЛОК алдсан компанийн үйл ажиллагааг зогсоов!

Машин дээрээс БЛОК алдсан компанийн үйл ажиллагааг зогсоов!

15
0
mashin-deerees-block-unalaa
Машин дээрээс БЛОК унагасан компанийн үйл ажиллагааг зогсоов!

Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Хүүхдийн ордны ард байрлалтай “Глобал хурд” барилга дээрээс 13.30 цагийн орчимд цементэн блок барилгын дор байсан машин дээр унасан хэрэг гарсан.

Цемент унах үед машин дотор гурван хүн байсан бөгөөд жолоочийн зүүн хөл болон гарын шуу нь шилэнд зүсэгдэж эмнэлэгт хүргэгдсэн.

Иймээс “Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа оффис үйлчилгээний зориулалтын барилгын үйл ажиллагааг зогсоосон талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн юм.

Мөн иргэний эд хөрөнгө, эрүүл мэндийн хохирсон асуудлыг тус дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here