Нүүр хуудас Нийгэм МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга энэ сарын 25-нд сонгогдоно

МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга энэ сарын 25-нд сонгогдоно

280
0
zohiolchdiin-ewlel
МЗЭ-ийн удирдах зөвлөлийн даргаа энэ сарын 25-нд сонгоно
~МЗЭ-ийн удирдах зөвлөлийн даргаа энэ сарын 25-нд сонгоно~

Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Бага чуулган хуралдуулах шийдвэр гаргажээ.

Бага чуулганы товыг энэ сарын 25-ны өдөр тогтсон бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан А.Эрдэнэ-Очирын орны хүнийг томилох асуудлыг хэлэлцэх юм.

Монголын зохиолчдын эвлэлийн дүрэмд зааснаар албан тушаалаа хүлээлгэн өгсөн, татгалзсан, зуурдаар нас барсан тохиолдолд уг албан тушаалд томилох эсэхийг Бага чуулганаар шийднэ гэж заасан байдаг ажээ.

Ийнхүү Бага чуулган зарлах болсон шалтгаан нь ирэх 2019 оны эхээр зохиолчдын эвлэлийн 90 жилийн ой тохиох бөгөөд уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг ч мөн хэлэлцэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here