Нүүр хуудас Нийгэм ММСУХ малчдад туслах аянд нэгдлээ

ММСУХ малчдад туслах аянд нэгдлээ

536
0
ММСУХ
ММСУХ сайн санааны аянд нэгдлээ
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Малчдад туслах сайн санааны аян”-ыг санаачлан уриалга гаргасан талаар бид мэдээллэж байсан. Тэгвэл энэ аяныг Монголын морин спорт уяачдын холбоо  дэмжиж, халуун сэтгэлийн гараа сунган 20 сая төгрөгийн хандив өргөлөө.

“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг ардын зүйр үг байдагчлан Монголчуудын хүнсний гол хэрэглээ махыг бэлтгэн та бидний хүнсэнд нийлүүлдэг малчиддаа цаг хатуурч, өвөлжилт хаваржилт хүндрэхээс урьдчилан сэргийлэхэд сайхан сэтгэлт хүн бүрийн тусламж дэмжлэг чухал юм. Түүнчлэн энэхүү хандиваа дулаан хувцас, хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл, малын өвс тэжээл авахад зарцуулахаар болжээ.

Монголын морин спорт, уяачдын холбоо тусламжийн хөрөнгөөр зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, татвар төлөгч аж ахуйн нэгжийн борлуулалтыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.

Монголын Морин спорт уяачдын холбоо албан байгууллага, аж ахуй нэгж, компани монголын нийт ард түмнээ “Малчдад туслах сайн санааны ая”-нд нэгдэж, малчин түмнээ идэвхитэй дэмжихийг уриалж байна.

Малын буян далай мэт хурах болтугай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here