Нүүр хуудас Нийгэм Мобиком Корпорацийг “Хүүхдийн төлөө сайн үйлс” медалиар шагналаа

Мобиком Корпорацийг “Хүүхдийн төлөө сайн үйлс” медалиар шагналаа

261
0
Мобиком Корпорацийг “Хүүхдийн төлөө
Мобиком Корпорацийг “Хүүхдийн төлөө
Хүүхдийн Тусламжийн Утас 108” төслийг 2016 оны 11 дүгээр сард НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагаас “Дэлхийн хүүхэд, залуучуудын эрхийг хамгаалах шилдэг төсөл”-өөр шалгаруулсан байна.
2016 оны 12 дугаар сарын 12, Улаанбаатар хот ­- Мобиком Корпораци, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар болон Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийн зөрчлийг мэдээлэх, хүүхэд хамгааллын хамтарсан багийг ажиллуулах, хүүхэд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч нарт зөвлөгөө, мэдээлэл өгөх нэгдсэн төв болох “Хүүхдийн Тусламжийн Утас 108” төслийг хэрэгжүүлээд даруй 2 жил хагасын хугацааг ардаа орхижээ.

Мобиком Корпорацийн зүгээс “Хүүхдийн Тусламжийн Утас 108”-ын програм хангамж, дата сервер, дуудлага хүлээн авах шугамын асуудлыг цогцоор нь шийдэж, дэлхийн жишигт нийцсэн дуудлагын төвийг бий болгосон билээ. Урьд нь энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байсан тусламжийг утсыг бодвол маш олон давуу талуудыг бий болгосноор хүүхдийн эрхийн хамгаалалд онцгой чухал алхам болсон билээ.

Мобиком Корпорацийн уг хувь нэмрийг үнэлж, Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газраас “Хүүхдийн төлөө сайн үйлс” медалиар шагналаа.

“Хүүхдийн Тусламжийн Утас 108” төслийг хэрэгжүүлснээр хүүхдийн эрхийн зөрчлийн мэдээллийг орон даяар, ямар ч үнэ төлбөргүй, 24 цагийн турш түргэн шуурхай хүлээн авч, цагдаа, нийгмийн ажилтан, багш, өрхийн эмч зэрэг ажилтнуудыг эгнээндээ нэгтгэсэн хамтарсан баг шуурхай арга хэмжээ авах, мэдээллийн дата баазыг цахим хэлбэрт шилжүүлж, судалгаанд үндэслэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжийг олгосон болохыг Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй онцлон тэмдэглэсэн юм.

Уг утас нь анх 2014 оны 6 дугаар сарын 1-нд байгуулагдсанаасаа хойш өдийг хүртэл нийт 360 гаруй мянган дуудлага хүлээн авснаас 5000 гаруй нь хүүхдийн эрхийн зөрчлийн бодит тохиолдол байсан нь тун харамсалтай юм. Гэвч уг утасны ард шуурхай ажиллаж байгаа хамтарсан багийн үйл ажиллагааны үр дүнд эдгээр хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг авран, хамгаалж чадсанд Мобиком Корпораци туйлын бахархалтай байдаг.

Уг төслийн үр дүнг Монголд төдийгүй олон улсын хэмжээнд үнэлж, Олон Улсын Хүүхдийн Тусламжийн Утасны Зөвлөлөөс 2014 оны “Шилдэг санаачилга” шагнал, 2016 оны 11 дүгээр сард НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагаас “Дэлхийн хүүхэд, залуучуудын эрхийг хамгаалах шилдэг төсөл”-өөр өргөмжилсөн байна.

Хүүхдийн төлөөх сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Мобиком Корпораци ХХК

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here