Нүүр хуудас Нийгэм Монголын энхийг сахиулагчид олон улсын…

Монголын энхийг сахиулагчид олон улсын…

533
0
Монголын энхийг сахиулагчид
Монголын энхийг сахиулагчид

Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа МУ Зэвсэгт хүчний 4дүгээр ээлжийн цэргийн баг үүргээ нэр төртэй биелүүлж байна.

Манай албан хаагчид үндсэн үүргээ биелүүлэхээс гадна эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчлах арга хэмжээ болон эр зориг, тэсвэр хатуужил шаардсан тэмцээн уралдаанд амжилттай оролцсон байна.

Өнгөрөгч долоо хоногт  “Шинэ Кабул” баазад зохион байгуулагдсан цэргийн алба хаагчдын ур чадвар, тэсвэр тэвчээрийг шалгасан тэмцээнд манай цэргүүд амжилттай оролцжээ.

Долоон орны 7 баг тамирчин оролцсон энэ тэмцээнд дэд ахлагч Г.Жамсранжав, дэд ахлагч Б.Ням-Эрдэнэ, дэд ахлагч Ш.Шижир-Отгон нар  оролцож 2р байранд шалгарсан байна.

Тэмцээний нэгдсэн дүнгээр 1р байранд Англи, Непал улсын хамтарсан цэргийн баг, 3р байрыг Дани улсын цэргийн баг. Оролцогч цэргүүд 32 кг ачаа үүрч 4 км туулахдаа хэд хэдэн саадыг даван барианд орж ирсэн байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here