Нүүр хуудас Нийгэм Монгол бахархлын өдрөөр “Чингис хаан одон” олгохгүй байхаар шийдвэрлэв

Монгол бахархлын өдрөөр “Чингис хаан одон” олгохгүй байхаар шийдвэрлэв

236
0
chingis-haan-odon
Монгол бахархлын өдрөөр "Чингис хаан одон" олгохгүй байхаар шийдвэрлэв

Билгийн тооллоор өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр хэмээн үзэж “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж ирсэн.

Монгол бахархлын өдрөөр жилд нэг удаа хийсэн бүтээснээрээ шалгарсан нэг эрхэмд Төрийн тэргүүн “Чингис хаан” одонг гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 8-ны пүрэв гарагт тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч “Чингис хаан” одонг олгохгүй, өнжихөөр шийдвэрлэжээ.

ЧИНГИС ХААН” ОДОНГ ХҮРТСЭН ЭРХМҮҮД:

-2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

-2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав

-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

-2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж

-2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди

-2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл

-2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном

-2014 онд Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай

-2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо

-2016 онд Дуучин Г.Ариунбаатар

-2017 онд Олимпийн аварга Н.Түвшинбаяр нар хүртээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here