Нүүр хуудас Нийгэм Монгол нарийн ногооны үнэ буурах боломжтой

Монгол нарийн ногооны үнэ буурах боломжтой

256
0

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хүнсний аюулгүй байдлын асуудлаар нийслэлчүүдийг хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг ферм, хүлэмжийн аж ахуйтай танилцлаа. Тэрбээр “Грийн сити гарден” компанийн тариалалттай танилцах үеэр тус компанийн захирал  Ж.Эрхэмбаяр хүлэмжийн аж ахуй эрхлэхэд 24 цагийн турш дулааныг тогтвортой барих, усалгаа хийх зэрэгт цахилгааны зардал өндөр гардаг тул хотын удирдлага цахилгааны хөнгөлөлтөд хамруулбал нарийн ногооныхоо үнийг бууруулах боломжтой гэсэн юм.

Харин уг асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулна гэдгээ хотын удирдлагууд хэллээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here