Нүүр хуудас Нийгэм Монгол төрийн цагдаа, цэргийнхний хувцасыг урладаг “Цагаан шонхор” ТӨҮГ-ын 25 жилийн ой...

Монгол төрийн цагдаа, цэргийнхний хувцасыг урладаг “Цагаан шонхор” ТӨҮГ-ын 25 жилийн ой тохиов

156
0

Цагдаагийн алба хаагчид болон дотоодын цэрэг, хууль зүйн яамны харьяа газар агентлагуудын алба хаагчдын дүрэмт хувцас, хэрэгслийг стандартын дагуу бэлтгэдэг ‘’Цагаан шонхор’’ Төрийн өмчит үйлчилгээний газрын түүхт 25 жилийн ой 2017.12.13-ний өдөр  тохиолоо.

Баярын хуралд Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах оролцож, мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн юм. Тэрбээр, “Монгол төрийн цагдаа, цэргийнхний өнгийг тодорхойлж, чанарын өндөр түвшинд хурдан шуурхай оёж, нийлүүлж буй хамт олонд түүхт 25 жилийн ойн баярын мэнд хүргэж ажлын амжилт хүсье” гэлээ.

Мөн энэ үеэр олон жил үр бүтээлтэй ажиллаж буй зарим ажилчдыг Нийслэлийн Засаг даргын ‘’Өргөмжлөл’’-өөр, “Цагааншонхор” ТӨҮГ-ын дарга хошууч Б.Ариунзаяаг Баянзүрх дүүргийн ‘’Хүндэт’’ тэмдэгээр шагнав. Өнөөдрийн байдлаар “Цагааншонхор” ТӨҮГ ньорчинүеийноёдлын 60 тоног төхөөрөмж, мэргэшсэн 80 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here