Нүүр хуудас Нийгэм Монгол улсын иргэд хар тамхи тээвэрлэж яваад баригджээ

Монгол улсын иргэд хар тамхи тээвэрлэж яваад баригджээ

172
0

Монгол улсын хоёр иргэн Хятадын хойд хэсэг, хилийн хот Эрээнд хар тамхи зөөвөрлөж яваад баривчлагдсан талаар орон нутгийн гаалийн албаныхан өчигдөр (2017.II.15) “Синьхуа” агентлагт мэдээлжээ.

Хэрэгт холбогдсон гэх Энхжаргал гэгч нь бямба гаригт (2017.II.11) Бээжингээс Улаанбаатар хүрэх галт тэргэнд гар тээшиндээ 72.57 грамм метамфетамин зөөвөрлөн авч яваад цагдаа нарт  баригджээ.  Түүнчлэн Эрээн хотын гаалийн хяналтынхан мөн өдөр  (2017.II.11) Монголын иргэн Нямжав гэгчийг 53.65 грамм метамфетамин, 0.84 грамм хар тамхины ургамал зөөвөрлөн авч явсныг илрүүлэн баривчилсан гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here