Нүүр хуудас Нийгэм Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн “Эрдмийн баяр” боллоо.

Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн “Эрдмийн баяр” боллоо.

488
0

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд Монгол Улсын Засгийн газрын тогтоол, “Байлдааны туг”, сургуулийн дүрэм гардуулах, 87 дах удаагийн төгсөлт, “Эрдмийн баяр”-ын ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Эрдмийн их уурхай ҮБХИС-ийн 87 дахь удаагийн төгсөлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ҮБХИС-ийн захирал, хошууч Я.Чойжамц тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, ҮБХИС-ийн удирдлагын бүрэлдэхүүний төлөөлөл, офицер, ахлагч, сонсогч, сурагчид, төгсөгчид болон тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын “Батлан хамгаалахын их сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2016 оны 11 дүгээр сарын 23-ны 156 дугаар тогтоол, “ҮБХИС-ийн дүрэм батлах тухай” Батлан хамгаалахын сайдын тушаал, ҮБХИС-ийн оройн дээд шүтээн “Байлдааны туг”-ийг ҮБХИС-ийн захирал хошууч генерал Я.Чойжамцад гардуулан өгч, нийт бие бүрэлдэхүүн болон төгсөгчдөд баяр хүргэлээ. Мөн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тус сургуульд иж бүрэн цахилгаан хөгжмийг гардуулан өгч, бие бүрэлдэхүүнийг соён гэгээрүүлэх их үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here