Нүүр хуудас Нийгэм Монгол Улсын 174 иргэн гадаадада ял эдэлж байна

Монгол Улсын 174 иргэн гадаадада ял эдэлж байна

126
0
yaltan
Гадаадад Монгол Улсын 174 иргэн ял эдэлж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 5-нд өргөн мэдүүлсэн Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд 12 гишүүн оролцсон бөгөөд гишүүдийн 75 хувиар хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ. Өнөөдөр манай улсад Вьетнамын хоёр иргэн ял эдэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, гадаадын 19 иргэн ял эдэлж байгаагийн хоёр нь Вьетнамын иргэн юм. Харин гадаадад Монгол Улсын 174 иргэн ял эдэлж байгаа гэх судалгаа бий.

Үүний дараа Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгээс “Сүүлийн жилд архинд донтох хүний тоо өссөн. Насанд хүрсэн нийт иргэдийн 51.5 хувь архи хэрэглэдэг. Үүнээс 6.4 хувь нь архины хамааралтай байна. Тиймээс урьдчилсан сэргийлэх тал дээр эрүүл мэндийн салбар биш бүх газар анхаарах хэрэгтэй.

Донтогч, мансуурлаас сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна. Донтогч, мансуурагчдыг шүүхийн шийдвэрээр албадан эмчилнэ гэдэг мэдээллийг өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here