Нүүр хуудас Нийгэм МЭДЭГДЭЛ: Газар өмчилж авах хуулийн хугацаа дуусаагүй !

МЭДЭГДЭЛ: Газар өмчилж авах хуулийн хугацаа дуусаагүй !

257
0
Газар өмчилж авах хуулийн хугацаа дуусаагүй
Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацааг хугацаагүй болгох хуулийн үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлт боловсруулан Засгийн газарт хүргүүлээд байна.

Тиймээс иргэд ирэх сарын 1-нээс газрыг үнээр худалдаж авна гэсэн ташаа мэдээлэлд автан хугацаанд шахагдан дүүргүүдийн Газрын албанд оочирлон цаг заваа гарздах, ачаалал үүсгэх шаардлагагүй юм.

Дээрх хуулийг 3 удаа сунгасан бөгөөд цаашид хугацаагүй болгохоор хуулийн төсөл боловсруулаад байна.

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацааг сунгах эсвэл хугацаагүй болгох эсэх нь хаврын чуулганаар тодорхой болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here