Нүүр хуудас Нийгэм Мэргэшсэн хөтөч, тайлбарлагчид гэрчилгээгээ гардан авлаа

Мэргэшсэн хөтөч, тайлбарлагчид гэрчилгээгээ гардан авлаа

45
0
mergeshsen-hotoch
Мэргэшсэн хөтөч, тайлбарлагчид гэрчилгээгээ гардан авлаа

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо хамтран чадварлаг хөтөч, тайлбарлагчдыг бэлтгэх сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.

Тус сургалтын хоёрдугаар ээлжийн сургалт өчигдөр өндөрлөж, сургалтад хамрагдсан 33 иргэнээс 18 нь олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн хөтөч, тайлбарлагчийн гэрчилгээ гардан авлаа.

Сургалтыг Дэлхийн Хөтөч, тайлбарлагчдын холбооны сургалтын хөтөлбөр, мөн тус холбооноос бэлтгэгдсэн багш нар удирдан явуулж байгаа юм.

Дараагийн сургалт энэ сарын 11-ний өдөр эхэлж, нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл, сурталчилгааны төвийн сургалтын танхимд зохион байгуулагдана гэж нийслэлийн Аялал, жуулчлалын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here