Нүүр хуудас Нийгэм МҮЭ-ийн холбоо Сүхбаатарын талбайд…

МҮЭ-ийн холбоо Сүхбаатарын талбайд…

176
0
МҮЭ-ийн холбоо Сүхбаатарын талбайд...
МҮЭ-ийн холбоо Сүхбаатарын талбайд...
МҮЭ-ийн холбоо Сүхбаатарын талбайд ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ хийнэ гэв
МҮЭ-ийн холбооноос энэ сарын 12-ны өдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болжээ. Энэ МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд зарим төрлийн татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлыг МҮЭ-ийн холбоо анхнаас нь эсэргүүцэж УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлж, эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах зэргээр тэмцлийн арга хэмжээ авч ирсэн.
Гэвч МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй шаардлагад Засгийн газар нааштай хариу өгөхгүй, энэ оноос эхэлж зарим төрлийн татвар нэмэгдэж, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмж байгаа тул жагсаал хийн, эсэргүүцэхээр болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here