Нүүр хуудас Нийгэм М.Мөнхшүр: Хүүг олж, өдөр өнжүүлэхийн багшийг эрүүлжүүллээ!

М.Мөнхшүр: Хүүг олж, өдөр өнжүүлэхийн багшийг эрүүлжүүллээ!

416
0
monhshur
Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр

Зургаан настай хүү алга болсон хэрэг өчигдөр орой нийслэлийн Баянгол дүүрэгт гарсан. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд хүүг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ.

Сэрэмжлүүлэг болгох үүднээЦагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрс энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг ээс тодрууллаа.

-Хичээлээ тараад өдөр өнжүүлэхийн багштайгаа хамт явсан хүү алга болсон хэрэг гарсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Өчигдөр буюу энэ сарын 19-нд 20:00 цагийн орчим ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настай хүү алга болсон гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад ангийн багшаас нь ирсэн. Эл дуудлагын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн таван албан хаагч хүүг хайх эрлийн ажиллагааг тус дүүргийн 14, 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20:00-23:30 цагийн хооронд явуулсан.

Эрлийн ажиллагааны явцад 23:30 цагийн орчимд хүүг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эмийн санд байхад нь олсон. Зургаан настай хүүг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Мөн цагдаагийн албан хаагчид хүү болон ангийн багштай нь ярилцаж, хүүг хичээл тарсных нь дараа өдөр өнжүүлэхийн багш нь авч явсныг тогтоосон.

-Өдөр өнжүүлэхийн багш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэсэн?

-Хүүгийн хамрагддаг өдөр өнжүүлэхийн багш 49 настай эмэгтэй байсан. Нөхөртэйгээ хамт тус төвийг ажиллуулдаг. Тус төв албан ёсны зөвшөөрөл авсан эсэхийг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Хүүг багш нь сургуулиас нь өдөр өнжүүлэх рүү авч явах замд хүү алга болсон байсан. Мөн багш эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдож, өчигдөр эрүүлжүүлэх байранд саатуулагдсан. Одоо багшаас тайлбар мэдүүлэг авч байна.

Сэрэмжлүүлэг болгох үүднээс хэлэхэд ихэнх эцэг, эх 1-3 ангийн хүүхдээ өдөр өнжүүлэх төвд хамруулдаг. Тиймээс эцэг, эхчүүд олон цагаар хүүхдийг нь хүмүүжүүлж, харж хандаж буй өдөр өнжүүлэх төв хэр баталгаатай, найдвартай эсэхийг нягтлан шалгаж байх хэрэгтэй. Мөн тухайн төвийн аюулгүй байдал, багшийн мэдлэг, боловсрол зэрэг бүхий л зүйлийг судлаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here