Нүүр хуудас Нийгэм Наадмаар 17 хог тээврийн машин, 179 тн хог цэвэрлэв

Наадмаар 17 хог тээврийн машин, 179 тн хог цэвэрлэв

120
0
179_tonn_hog
Наадмаар 17 хог тээврийн машин, 179 тн хог цэвэрлэв
~Наадмаар 17 хог тээврийн машин, 179 тн хог цэвэрлэв~

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт нийт 239 зам талбайн үйлчлэгч, 17 жолооч, 30 ачигч, 17 хог тээврийн машин ажиллаж, 10.152.800м.кв талбайгаас 179,8 тн хог хаягдлыг ачиж цэвэрлэлээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга, ахлан мэргэжилтэн, мэргэжилтэн нарын нийт 38 албан хаагчид 2018.07.09-нөөс 2018.07.13-ны өдрийг дуустал Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу жижүүрлэж ажил үүргийн хуваарийн дагуу гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь цаг алдалгүй арилгуулж ажиллав. Төв цэнгэлдэх хүрээлэнд БГД, ЧД, БЗД, СБД, ХУД, ХТГ талбайн цэвэрлэгээг хариуцан ажилласан бол Хүй 7 худагт ХТГ, СХД, МНЦ хог цэвэрлэгээг хариуцан ажиллаа.

Наадмын талбайн хариуцлагатай жижүүрээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ТХХУХ, хөндлөнгийн хяналтын ТББ-ууд, Дүүргүүдийн ЗДТГ-ын ТНААХ, ТҮК-уудын инженер мастер нийлсэн 73 хүн, Хотын төвийн зам талбайн цэвэрлэгээ, хог ачилтад Нийслэлийн 9 дүүргийн 16 хог хаягдлын үйлчилгээний байгууллага /ТҮК/-ын 37 удирдах ажилтан, инженер хяналт тавьж ажиллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here