Нүүр хуудас Нийгэм Найруулагч Н.Наранбаатар нээлтийн ёслолын сюрпризээс хуваалцав

Найруулагч Н.Наранбаатар нээлтийн ёслолын сюрпризээс хуваалцав

244
0
shadar said_enhtuwshin
“Монгол орон мөнхөд бат оршиг” агуулга дор сэдэвчилсэн уран бүтээлийн цогц шийдлээр нээх аж
~Найруулагч Н.Наранбаатар нээлтийн ёслолын сюрпризээс хуваалцав~

Улсын наадмын нээлтийн ёслолыг энэ жил 3 дахь удаагаа дэглэхээр сонгогдсон төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар айсуй наадмыг “Монгол орон мөнхөд бат оршиг” агуулга дор сэдэвчилсэн уран бүтээлийн цогц шийдлээр нээх бодолтой байгаагаа Үндэсний хорооны даргад танилцуулж, нээлтийн ёслолын зарим сюрпризээс хуваалцав.

Монгол Улсын Шадар сайд наадмын нээлт агуулга төгс, сүрлэг сайхан болвол монгол түмэн билэгшээн омогшдогийг онцлоод энэ жилийн хувьд ард түмнийхээ эв эе, эв нэгдлийг товойлгосон шилмэл бүтээлийн цогцыг Та нөхдөөс хүлээх болно гэлээ.

Сонирхуулахад наадмын нээлтийн ёслол 1 цаг 40 минутын турш үргэлжлэх бол төрийн хүндэтгэлийн концерт 1 цаг 20 минутад багтах ажээ.

Энэ жил наадмын урлагийн арга хэмжээний ерөнхий продюссэрээр сонгогдсон урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл өмнө нь төрийн хүндэтгэлийн концертыг 2 удаа найруулж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here