Нүүр хуудас Нийгэм Налайхчууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дуу хоолойг сонслоо

Налайхчууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дуу хоолойг сонслоо

282
0
huuhdiin odorlog
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дуу хоолойг сонсох зорилготой өдөрлөг зохион байгуулагдлаа
~ “ХҮҮХЭД БҮХЭН ЖАРГАЛТАЙ БАЙГ” өдөрлөг боллоо~

Удахгүй тохиох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хүүхэд бүхэн жаргалтай байг” өдөрлөгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст зохион байгууллаа.

Хүүхдийн эрхийн конвенцид зааснаар хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхтэй. Гэвч дээрх эрхийн хэрэгжилт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд хангалттай хэрэгжиж чадахгүй байна.

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, тэдний бэрхшээлтэй асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулав.

Өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс гадна 9 дүүргийн “Хүүхдийн элч” нар, Налайх дүүргийн удирдлагууд оролцон хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр Налайх дүүргийн Жулиа дэлгүүр, АгафАзи ТББ-аас 7 хорооны хөгжлийн бэрхшээлтэй 150 хүүхэд, хэвтрийн болон байнгын асаргаатай 22 хүүхэд, нийт 172 хүүхдэд гарын бэлэг гардуулан өгсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here