Нүүр хуудас Нийгэм Налайхын нүүрсний аманд осол гарч, гурван хүн алтан амиа алдлаа!

Налайхын нүүрсний аманд осол гарч, гурван хүн алтан амиа алдлаа!

50
0
uurhai-nalaikh
Налайхын нүүрсний аманд осол гарч, гурван хүн алтан амиа алдлаа!

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхай, уурхай ч гэж дээ нүүрсний амнуудад осол эндэгдэл гарах тохиолдол их байдаг.

Тэгвэл “Эрдэнэ хөгжил” гэх нэртэй Хятад эзэмшигчтэй гэх нүүрсний аманд гурван залуу нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ хэрэг хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас болсон аж.

Онцгойгийн аврах ангийнхан болон цагдаагийн албан хаагчид ослын газарт шуурхай очсоноор нүүрсний аман дотор дарагдсан дөрвөн хүнийг дөрвүүлэнг нь гаргаж чаджээ. Гэвч нь гурав нь газар дээрээ амиа алдсан байсан бол нэг иргэн амьд үлджээ. Амиа алдсан иргэд 27-47 насны залуучууд байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here