Нүүр хуудас Нийгэм Налайх дүүрэг авто замынхаа цас мөс…

Налайх дүүрэг авто замынхаа цас мөс…

181
0
Налайх дүүрэг авто замынхаа цас мөс...
Налайх дүүрэг авто замынхаа цас мөс...
Налайх дүүргийн Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаас Засаг дарга Ч.Раднаабазар сар шинийн баяраас өмнө авто замын цас мөсийг бүрэн цэвэрлэх үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өгсөн. Өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй Засаг дарга Ч.Раднаабазар өнөөдөр өөрийн биеэр танилцжаа.
Бөмбөрцгийн уулзвараас төв хүртэлх авто замын цас мөсийг Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгчид 2 өдрийн туршид хусаж цэвэрлэлээ. Цас цэвэрлэгээнд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, МСҮТ-ийн оюутан залуус туслалцсан бол, Цэцэрлэгжүүлэлтийн албаны хамт олон хариуцсан хэсэг болох Өвөршанд болон Найрамдлын гудамжны авто замын цасыг бүрэн цэвэрлэсэн байна.
Сар шинийн баяраас өмнө иргэдийн аюулгүй зорчих нөхцөл боломжийг ханган ажилласан Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Цэцэрлэгжүүлэлтийн алба, МСҮТ, Онцгой байдлын хэлтсийн хамт олонд талархал илэрхийлье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here