Нүүр хуудас Нийгэм Насгүй болсон ч ашигласаар байгаа 150 гаруй ЦАХИЛГААН ШАТ байна!

Насгүй болсон ч ашигласаар байгаа 150 гаруй ЦАХИЛГААН ШАТ байна!

372
0
tsahilgaan-shat
Насгүй болсон ч ашигласаар байгаа 150 гаруй ЦАХИЛГААН ШАТ байна!

Ашиглалт элээлтийн хугацаа нь дууссан цахилгаан шат унах тохиолдол их гардаг байна. Тэгвэл хугацаа нь дууссан, эвдрэл элэгдэлд орсон сэлбэг хэрэгсэл нь байхгүй 150 гаруй цахилгаан шатаар иргэд айдастай зорчиж байгаа аж.

НМХГ-аас цахилгаан шатуудад шалгалт хийсэн бөгөөд хэд хэдэн орон сууцны цахилгаан шатыг ашиглахыг хориглосон шийдвэр гаргаж холбогдох газруудад нь мэдэгджээ.

Цахилгаан шатуудыг шинэчлэхгүй бол эрсдэл гарах аюултай байгаа талаар мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын байцаагч хэлж байна.

Огцом зогсох, гацах, өндрөөс унах зэрэг эрсдэлүүд гарах тул зарим орон сууцны цахилгаан шатыг ашиглахыг хориглож, зогсоосон байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here