Нүүр хуудас Нийгэм “Насны хишиг” шинээр авах ахмадууд бүртгэлд хамрагдана

“Насны хишиг” шинээр авах ахмадууд бүртгэлд хамрагдана

152
0
nasnii-hishig-tetgemj
"Насны хишиг"-ийг шинээр авах ахмадууд бүртгэлд хамрагдана

ХНХЯ-ны мэдээлснээр: 

Өндөр настнуудад олгодог “насны хишиг” болон эхчүүдийн алдарт эхийн одонгийн мөнгийг Сар шинийн баяр Цагаан сараас өмнө олгох учир шинээр авах ахмадуудыг бүртгэж эхэлж байна гэж ХНХЯ-наас мэдээлж байна.

Хуулийн дагуу 65 нас хүрсэн ахмадуудад Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө жилд хоёр удаа төр, засгаас “Насны хишиг” олгодог бөгөөд энэ жил 160 гаруй мянган ахмадад хүртээхээр тооцож улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.

“Насны хишиг”-ийг шинээр авах ахмадуудыг бүртгэж, материал хүлээж аваад эхэлсэн байна. Хуулийн дагуу “Насны хишиг”-ээр 65-69 настай ахмад 50, 70-79 настай ахмад 80, 80-89 настай ахмад 150, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгодог юм.

Алдарт эхийн одонгийн мөнгөний тухайд өнгөрсөн жил 216.679 ээжид одонгийн мөнгө олгосон бол энэ онд Алдарт эхийн одонтой ээжүүдэд зориулж улсын төсөвт 29.4 тэрбум төгрөг суулгажээ.

~”Насны хишиг”-ийг шинээр авах ахмадууд бүртгэлд хамрагдана~

Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжид 200, хоёрдугаар одонтой ээжид 100 мянган төгрөгийг жилд нэг удаа олгодог. Эдгээр мөнгийг арилжааны банк тухайн хүний авсан тэтгэврийн болон бусад зээл, зээлийн хүүнд суутгах ёсгүйг ХНХЯ-наас мэдэгдэж байна.

Ахмадуудад олгодон “Насны хишиг” болон Алдарт эхийн одонгийн мөнгийг арилжааны банк тухайн хүний авсан тэтгэврийн болон бусад зээл, зээлийн хүүнд суутгах ёсгүйг ХНХЯ-наас мэдэгдэж байна.

“Насны хишиг” болон Алдарт эхийн одонгийн мөнгө авч байгаад өөр газар шилжсэн тохиолдолд ахмадууд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаас хасалт хийлгэж, шилжин очсон нутаг дэвсгэрийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад бүртгүүлж байж үргэлжлүүлэн авах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here