Нүүр хуудас Нийгэм Нийгмийн ажилтнуудын дунд илтгэлийн уралдаан зарлалаа.

Нийгмийн ажилтнуудын дунд илтгэлийн уралдаан зарлалаа.

267
0

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын санаачилгаар “Үйлчилгээний чанарыг – Амьдралын чанарт”, “Гэр бүл-Халамж-Хөдөлмөр эрхлэлт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд зориулсан шилдэг илтгэлийг шалгаруулахаар боллоо. Энэхүү илтгэлийн тэмцээн нь нийгмийн ажлын үйлчилгээний чанарын өнөөгийн байдлыг тодорхойлж үр дүнг нэгтгэх, салбар дундын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын туршлагаас суралцах, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой аж. Тус илтгэлийн тэмцээнд нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хэлтэс, асрамж халамжийн төвийн удирдах ажилтнууд болон нийгмийн ажилтнууд оролцох боломжтой юм байна. Илтгэлийн нэгдүгээр шатны шалгаруулалт 10-р сарын 10-19-ны хооронд орон нутагт, хоёрдугаар шатны шалгаруулалт 10-р сарын 20-26-ны хооронд Улаанбаатар хотод, гуравдугаар шатны шалгаруулалт 11-р сарын 1-нд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт болох гэнэ.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here