Нүүр хуудас Нийгэм Нийслэийн Өвлийн наадамд ЦАНА…

Нийслэийн Өвлийн наадамд ЦАНА…

525
0
Нийслэийн Өвлийн наадамд ЦАНА...
Нийслэийн Өвлийн наадамд ЦАНА...
Наадмын үеэр зохион байгуулагддаг арга хэмжээ нь уламжлалт болон орчин үеийн гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд уламжлалт арга хэмжээний хэсэгт үндэсний урлагийн тоглолт, загварын үзүүлбэр, мөсөн шагайн мэргэжлийн тамирчдын болон сонирхогч жуулчдын тэмцээн, гадаадын жуулчдын дунд зохиогдох мөсөн сурын харвааны тэмцээн явагдана. Түүнчлэн, Монголын үндэсний онцлогтой тоглоом наадгайн үзэсгэлэн худалдаа явагддаг бол орчин үеийн хэсэгт уран гулгалт, тэшүүр, шүхрийн үзүүлэх тоглолт, нохойтой чарганы уралдаан, мөсөн хананд авирах тэмцээн, өвлийн дугуйн уралдаан зэрэг арга хэмжээ зохиогддог.
Тэгвэл энэ жилийн “Улаанбаатар өвлийн наадам”-ыг хуучин зохион байгуулж ирсэн арга хэмжээнүүдийг өргөжүүлэн олон улсын хэмжээнд зохион байгуулж, ОХУ, БНХАУ-аас сурын тамирчид оролцож байгаагаараа илүү онцлог болох аж. Харин арга хэмжээний хувьд мөсөн шатар, дөрвөн дугуйт мотоциклийн парад, гэр бүл, хүүхдийн дунд зохиогдох буухиа болон олс таталтын тэмцээн, үндэсний өвлийн хувцастай хороо, гадаад оролцогчийн шалгарлуулалт явагдахаас гадна Сур харваа, мөсөн шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн, рагбиг, снөүбоардын нийслэлийн аварга шалгаруулах зэрэг томоохон тэмцээн зохион байгуулагдах юм байна. Энэ үер цана, нохой чарга, тэшүүр, амьтадтай зураг авахуулах, халуун хоол зэрэг үйлчилгээнд 50 хувь хөнгөлөлт үзүүлнэ.
Мөн гэр бүлээрээ оролцох боломжтой тэмцээнүүдийг давхар зохион байгуулахаас гадна  3.5 метрийн тогоонд цуйван хийж, амталгаа явагдах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here