Нүүр хуудас Нийгэм Нийслэлийн Байгаль орчны газрын 30 жилийн ой тохиож байна

Нийслэлийн Байгаль орчны газрын 30 жилийн ой тохиож байна

88
0
baigali-orchnii-gazar-30-jiliin-oi
Нийслэлийн Байгаль орчны газрын 30 жилийн ой тохиож байна

Нийслэлийн Байгаль орчны газар үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн баярын арга хэмжээ /2015-12-13/-ний өдөр боллоо.

Түүхт ойн хүрээнд нийслэлээс 2018 оныг иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан “Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо” чуулга уулзалтыг зохион байгууллаа.

Түүхт 30 жилийн ойг тохиолдуулан Алтан гадас одонгоор НБОГ-ын Захиргааны хэлтсийн дарга Д.Баярмааг, БОАЖЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдэгээр, Г.Болормаа, Ц.Цогтбаатар, Д.Жамбажамц, Б.Цэцэг-Өлзий, Н.Адьяасүрэн нарыг, БОАЖЯ-ны “Жуух бичиг”-ээр Н.Эрдэнэбилэг, М.Чинсанаа, Ж.Батзолбоо нарыг, ОУ-ын “Эко ворлд” шагналаар НБОГ-ын дарга Э.Баттулгыг,

Төрийн албаны тэргүүний ажилтнаар П.Мягмарсүрэнг, нийслэлийн “Тэргүүний ажилтан”-аар С.Санжмятав, О.Тэмүүжин нарыг, Улаанбаатар хотын хүндэт тэмдгээр Ю.Дэлгэрмааг,

нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр Д.Нацагдорж, М.Саруул, Д.Батсайхан, Д.Авьяасэд нарыг, НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр Э.Жаргалсайхан, Б.Цэцэг-Өлзий, Б.Ганширэм нарыг, НИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр Г.Доржсүрэн, Д.Төмөрбаатар, Н.Дорж, М.Мөнхнайрамдал нарыг, МЗХ-ны “Тэргүүний залуу” цол тэмдэгээр Ц.Цолмонбаатарыг, ЧД-ийн Засаг даргын жуух бичгээр Д.Ганбаатар, Г.Нацаг нарыг шагнаж урамшуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here