Нүүр хуудас Нийгэм НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 26 ДУГААР ХОРООНД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШИНЭ ЧИГЛЭЛ НЭЭГДЖЭЭ

НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 26 ДУГААР ХОРООНД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШИНЭ ЧИГЛЭЛ НЭЭГДЖЭЭ

179
0

Тус хорооны нийтийн тээврийн үйлчилгээнээс алслагдсан гэр хорооллын иргэдэд стандартын шаардлага хангасан шинэ тээврийн хэрэгслээр үйлчлэх зорилгоор “Эс Энд Эй” ХХК-нийдунд багтаамжийн 10 автобусыг үйлчилгээнд оруулан Ч:62 буюу “Алтан-овооны 42-р гудамж /СХД-ийн 26 хороо/ – Саппоро – 10-р хороолол” чиглэлийг нээж үйлчилгээг явуулж эхэллээ.

Уг чиглэлийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагт албан ёсоор нээж, нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ийн гишүүн Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, СХД-ийн 26 дугаар хорооны дарга Э.Ууганцэцэг болон хорооны иргэд  оролцлов.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт авах утас: 11323176, 11326352

 

Автобусанд зорчиж буй байдал:

Ч:62 чиглэлд үйлчилгээ үзүүлж буй дунд багтаамжийн автобус:

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here