Нүүр хуудас Нийгэм Нийслэлийн удирдах ажилтнуудын…

Нийслэлийн удирдах ажилтнуудын…

179
0
Нийслэлийн удирдах ажилтнуудын...
Нийслэлийн удирдах ажилтнуудын...
Нийслэлийн удирдах ажилтнуудын ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН боллоо
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 23015 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1.5 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1182 үйлдэл бүртгэгдсэн нь 2.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. “Бүлэг-2018” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд дээрэмдэх гэмт хэрэг бүлэглэн үйлддэг 6 бүлэг 18 этгээдийг дайчлан баривчилж, тэдгээрийн 54 удаа дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж байна” гэж танилцуулав.

Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3224 дуудлага мэдээлэл хүлээн авч  эд материалын хохиролтой 1200 ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 92 бүртгэгдэж зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохироогүй, 112 хүн гэмтсэн байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол -4,7 хувиар буурсан. Гудамж замд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 336 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34.5 хувиар буурсан дүнтэй байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор шөнөдөө 24-25 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байх урьдчилсан төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 128 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 111, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 17 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 30 иргэнийг аварч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 4 тэрбум 333 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан. Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Монгол Улсын Шадар сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын ирүүлсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, Улаанбаатар хотод мал, амьтны гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын 01 дүгээр албан даалгавар гаргаж мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна” гэж танилцуулав.

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан хийсэн хяналт шалгалтад нийт 138 ААН, 239 иргэнийг хамруулан худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагдсан. Нийт 328 зөрчил илрүүлэн, 204 зөрчил буюу 62 хувийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 26 заалт бүхий 6 албан шаардлага хүргүүлэн, зөрчил гаргасан нийт 20 ИААН-д 7.6 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авсан. ХХААХҮЯ, НХХААГ, Хүнсчдийн холбоотой хамтран шингэн сүү зарж буй 17 цэгт шалгалт хийж, 16 дээжийг авч шинжлүүлэхэд 3 дээж нь усны хольцтой, 2 дээж бруцеллёзын үүсгэгч илэрсэн. Шатахуун түгээх үйл ажиллагаа явуулдаг Содмонгол групп ХХК, Петростар ХХК, Шунхлай трейд ХХК, М ойл групп ХХК, Магнай трейд ХХК, Тэс петролиум ХХК, Жаст ойл ХХК, Синчи ойл ХХК, Мон суль ХХК, НЕС ХХК зэрэг 10 ААН-ийн 22 ШТС-д шалгалт хийсэн. Шатахуун түгээгүүрийн шахалтын стандарт хэмжилзүйн газрын улсын баталгаатай хяналтын хэмжүүр (мерник)-ээр шахалт хийж шалгахад түгээгүүр хэвийн бүрэн шахалттай байсан. Мөн бүтээгдэхүүнээс дээж аван шатахууны октаны тоог тодорхойлох зориулалтын Shatox, Октис-2 загварын зөөврийн багажаар газар дээр нь хэмжилт хийж ажиллалаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, дугаарын хязгаарлалтыг мөрдүүлж, хяналт тавиж ажиллах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэл зорчих нөхцлийг бүрдүүлэн ажиллах хэрэгтэй байна” гээд “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид энэ сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх, Нийслэл, дүүргийн өмчит төсөвт, өмчит аж ахуйн тооцоот байгууллагууд санхүүгийн тайлангаа үнэн зөв гарган бусад анхан шатны баримтуудыг бүрэн бүрдүүлж Нийслэл дэх төрийн аудитын газарт энэ сарын 25-ны дотор аудитыг хийлгэж хуулийн хугацаанд аудитын дүгнэлтээ гаргуулж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here