Нүүр хуудас Нийгэм Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага алба хаагчид хороодод ажиллаж байна

Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага алба хаагчид хороодод ажиллаж байна

134
0

Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага болон төв байрны алба хаагчид долоо хоног бүрийн нэг өдөр хороонд үүрэг гүйцэтгэж байгаа хэсгийн байцаагч, цагдаа нарын өдөр тутмын үйл ажиллагаа болон гэмт хэрэг, зөрчлийн өргөдөл, гомдлыг шалгаж шийдвэрлэхэд нь туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 19,Сүхбаатар дүүргийн 3, Сонгинохайрхан дүүргийн 6, Чингэлтэй дүүргийн 2, 13, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороодын хэсгийн байцаагч, цагдаа, олон нийтийн цагдаагийн ажилтнуудад дэмжлэг туслалцаа үзүүлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын зөвлөмжийг өгч ажиллаа.

Мөн хорооны цагдаагийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 7 хорооны 251 айл өрх, 382 оршин суугч иргэдтэй уулзалт зохион байгуулж, тэдний санал, хүсэлтийг хүлээн авч, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 41 аж ахуй нэгж,19 хүнсний дэлгүүр, 3 арилжааны банк, 9 ерөнхий боловсролын сургууль, 21 зочид буудал, 15 цахим тоглоомын газар нийт 110 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, холбогдох хууль эрх зүйн зөвлөмжийг өгч, аюулгүй байдлыг шалган цаашид камержуулах ажлыг зохион байгуулах, стандартын дагуу шинэчлэх, байгууллагын үйл ажиллагааны хүрээнд ажилчиддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ухуулга, яриа, уулзалт тогтмол зохион явуулах, цагдаагийн байгууллагын үйлчилгээг хаанаас хэзээ, хэнд хэрхэн хандах чиглэлээр нэг бүрчлэн зөвлөгөө өгч ажилласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here