Нүүр хуудас Нийгэм Нийслэлийн шилдэг үсчин, гоо засалчдыг тодруулна

Нийслэлийн шилдэг үсчин, гоо засалчдыг тодруулна

210
0
 Монголын нийт үсчин, гоо засалч, хумс засалчид, салоны захирал, хамтран зохион байгуулагч та бүхэнд “Нийслэийн аварга шалгаруулах Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын УЛААНБААТАР-2017 тэмцээнд өндөр амжилт гаргахыг хүсч та бүхнийг урьж байна.  Тэмцээн 2017 оны 12-р сарын 07- ны өдрийн 09:00 цагт Улаанбаатар хотын “Бөхийн өргөө”-д зохион байгуулна. Улаанбаатар хотын 8 дүүргийн ажил мэргэжил, ур чадвараараа шалгарсан үсчин, гоо засалч, хумс засалчид  оролцоно. Мөн бусад орны төлөөлөгчид, ахмад үсчин гоо засалчид, мэргэжилийн холбоод болон улсын хэмжээний Мэргэжилийн сургууль, коллеж ,сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/, дамжаа, сургалтын төвийн багш, суралцагчид оролцсон нээлттэй тэмцээн болно. 

Тэмцээний зорилго.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, МҮГЗХолбоо хамтран зохион байгуулснаар мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх Ази тив, Дэлхийн үсчин, гоо засалч,хумс засалчдын орчин үеийн үсний шинэ тайралт, самналтыг сонгомол хэлбэржүүлэлт, сахал засалтын урлал, бие болон нүүрэн дээр зурах технологи, хумсны урлал болон үйлчилгээний технологиос харилцан суралцаж тухайн жилийн үс болон гоо сайхны чиг хандлага өвөрмөц урсгалуудыг монголын үсчин гоо сайхны үйлчилгээнд нэвтрүүлэхэд оршино.

Дүгнэх журам.

Үс тайралтын техник, өнгө сонголт буюу будалтын техник, самналт, ширхэг нийлүүлэлтийн техник, шил шанааны захалгаа, сахал засалт, моделийн сонголт, хувцаслалт зэрэг нь төрөлдөө зохицсон эсэхийг харгалзан картын онооны журмаар оноо өгч шалгаруулна.Үүнд: УЛААН КАРТ -5 оноо, ЦЭНХЭР КАРТ-4 оноо, НОГООН КАРТ- 3 оноо, ЯГААН КАРТ- 2 онооШАР КАРТ- 1 оноо ХАР КАРТ -/-1 оноо/ байна.

Зохион байгуулалтын талаар.

  1. Тэмцээнд оролцогчидын  төрөл бүрт нь сургалт семинарын захиалгыг хүлээн авч хийнэ. Захиалгыг 2017 оны 11-р сарын 20-наас 2017 оны 12-р сарын 01-ны дотор хийнэ.
  2. Тэмцээнд оролцогчид төлбөр: А зоны 2 ажилбартай оролцогчийн төлбөр – 260.000 төг, В зоны ганцаарчилсан төрөл 13000 төг,  С зоны оюутан суралцагчдын Үсчин, гоо заслын төрөл 80,000 төг, Хумс засалчийн төрөл 65,000 төг, D зоны бэлэн бүтээлийн уралдааны оролцогчид-65,000төг
  3. Тэмцээнд оролцогч байгууллага бүр урт 2м*өргөн 1м анонс хийж тэмцээний өмнөх өдөр өгнө.
  4. Орлцогч бүр жигд цагаан нөмрөгтэй байна. /эмбелэмгүй/
  5. Техникийн зөвлөлийн хурлыг 12-р сарын 04-ны 10:00 цагт Сити дээд сургууль дээр зохион байгуулагдах ба хурал дээр оролцогчийн мандат, дугаар тараагдана.
  6. Оролцогчдийг 11-р сарын 25 хүртэл бүртгэх бөгөөд түүнээс хойш бүртгэл хийгдэхгүй болохыг анхаарна уу. Төлбөрийг хаан банкны 5020445258 дансанд хийнэ үү
  7. МҮГЗХолбооны байранд бүртгэнэ. Утас: 11328401, 88862454, 99199496, 91913232, 99116355, 99193635
  8. Тэмцээний стандарт Эмэгтэй урт үсний манекен толгой 350,000 төгрөг – Бусад манекен толгойнууд 300,000 төгрөгөөр МҮГЗХолбооны байранд худалдаалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here