Нүүр хуудас Нийгэм Нийслэл хотод өдөртөө 10-12 хэм дулаан байна

Нийслэл хотод өдөртөө 10-12 хэм дулаан байна

45
0
Ulaanbaatar
Нийслэл хотод өдөртөө 10-12 хэм дулаан байна

Маргааш баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 19-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 3 дугаар сарын 17-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Монгол Алтайн уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 4-9 градус, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 10-12 хэм дулаан байна.

Өглөө 5 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here