Нүүр хуудас Нийгэм Нийслэл хотод өдөртөө 27 хэм дулаан байна

Нийслэл хотод өдөртөө 27 хэм дулаан байна

123
0
Tsag agaariin medee
Нийслэл хотод өдөртөө 27 хэм дулаан байна
~Нийслэл хотод өдөртөө 27 хэм дулаан байна~

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

2018 оны 06 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 20-25 хэм, Увс нуур, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 32-37 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна.

2018 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр, 7-р сарын 01-нд баруун болон төв аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here