Нүүр хуудас Нийгэм Нийслэл хотод 27 хэмийн дулаан байна

Нийслэл хотод 27 хэмийн дулаан байна

107
0
Tsag agaariin medee
Нийслэл хотод 27 хэмийн дулаан байна
 ~Нийслэл хотод 27 хэмийн дулаан байна ~

Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 2-3-нд ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2018 оны 08 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Эхийн голын Баянбүрд орчим болон говийн аймгуудын нутгйин өмнөд хэсгээр 31-36 хэм, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-27 хэм дулаан байна.

2018 оны 08 дугаар сарын 02-ноос 08 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8 дугаар сарын 2-нд ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд зарим газраар, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Дуу цахилгаантай. Салхи 1, 2-нд зарим газраар, 3,4-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here