Нүүр хуудас Нийгэм Нийслэл хот анх удаа “инновацийн төв”-тэй боллоо

Нийслэл хот анх удаа “инновацийн төв”-тэй боллоо

126
0
Innovatsiin tow
Монгол Улсад анх удаа инновацийн төв байгуулагдлаа
~Нийслэл хот анх удаа “инновацийн төв”-тэй боллоо~

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар нийслэл дэх гарааны бизнесүүдийг бойжуулах, шинэ санаа, инновацийг дэмжих, үйл ажиллагаагаа эхлүүлсэн гарааны бизнесүүдийн цаашдын хөгжилд үзүүлэх зорилт бүхий Инновацийн төвийн нээлт өнөөдөр боллоо.

Мэдлэгт тулгуурласан, инновацийн технологи бүхий үйлдвэрлэл үйлчилгээ нь тогтвортой хөгжлийн гол хүчин зүйл болж буй өнөө үед Монгол Улсад анх удаа инновацийн төв байгуулагдаж байгаа нь шинэ залуу энтрепренэрүүд, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих хамгийн үр дүнтэй арга болж байгаа юм.

Залуучуудыг шинэ санаа, инновациа бодитоор хэрэгжүүлэх, ажил хэрэг болоход тушаа болдог офиссын асуудлыг шийдэж байгаагаас гадна энэ төвөөр дамжуулан тухайн салбартаа амжилттай ажиллаж буй бизнес эрхлэгчдээс тусламж, зөвөлгөө авах боломжийг олгож байгаа юм.

“Монгол Улсын хувьд анх удаагаа ийм төв ашиглалтад орж байна. Энэ төвийг байгуулах нь Засаг даргын мөрийн хөтөлбөрт байсан. Түүнчлэн миний мөрөөдөж байсан төслүүдийн нэг юм. Инновацийн төвийг байгуулаад, энтрепренэрүүд, гарааны бизнес эрхлэгчдийг бойжуулах нь манай нийгмийн тулгамдсан асуудал.

Том утгаараа харах юм бол Монгол улсын эдийн засгийг солонгоруулах, төрөлжүүлэхтэй холбоотой асуудал. Бид уул уурхай, ХАА хараад суух биш Монгол залуусын оюуны чадварыг ашиглаад дэлхийд нэрээ дуурсгах компаниудыг өсгөн бойжуулах хэрэгтэй. Мөн экспортод чиглэсэн бараа бүтээгдэхүүнийг дэмжих хэрэгтэй байна.

Маш сайхан санаа гаргаад ажлаа эхлүүлэх гээд явж буй залуучуудад ажлын байр, тоног төхөөрөмж, лаборатори дутмаг байсан. Энэ төвд энэ бүгдийг бүгдийг багтаасан. Хуучин энэ байр нь Залуучуудын соёлын төв байсан. Өнөөдрийг хүртэл төрийн болон төрийн бус байгууллагууд конторын чиглэлээр ашиглаж байсан. Үүнийг бүгдийг нь чөлөөлөөд, залуучуудад эргүүлэн өгч байна.

Энд төвд залуус олноор ирж, шинэ санаануудаа уралдуулаад, Монголын нэрийг дэлхийд дуурсгасан компаниуд бий болгоно гэдэгт бий итгэж байна” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

Инновацийн төвд офиссын өрөө, хурал, сургалтын танхимууд, амралтын өрөө, уулзалтын өрөө, лаборатори зэрэг бүхий боломж нөхцлийг бүрдүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here